images

Өмнөд Солонгосын “Mega Coffee” кофе шоп Монголд салбараа нээнэ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-29


   Өмнөд Солонгосын “Mega Coffee” кофе шопын сүлжээг “Ази Фарм” компани Монголд албан ёсоор оруулж ирлээ. Кофе шопын Улаанбаатар дахь анхны салбар “Ази Фарм” компанийн төв байрны нэгдүгээр давхарт маргааш нээлтээ хийнэ. Ингэснээр 2015 оноос үйл  ажиллагаагаа явуулж буй “Mega Coffee” кофе шоп анх удаа гадаадад салбараа нээх гэж байгаа бол энэ сард Солонгосдоо 3000 дахь салбараа нээжээ. Манай улсад Өмнөд Солонгосоос “Caffebene”, “Tom N Toms Coffee”, “TOUS les JOURS” зэрэг байгууллага орж ирэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа билээ. Дэлхийн кофе сүлжээний “Project Café East Asia 2024” тайлангаас үзвэл Монголд сүлжээ кофе шопын 150 салбар байдаг аж. Үүнээс зах зээлийг тэргүүлэгчээр “Caffebene” (38) шалгарсан бол “Жүр үр” (33), “Tom N Toms Coffee” (32) удаалжээ. Мөн 2028 он гэхэд Монгол дахь кофе шопын тоо 200-д хүрэх тооцоо гарсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    э

    Хогийн солонгос кофегоор яадаг юм зайлуул

    2024-05-29

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.